“Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ

“Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны  баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.

Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …