Хувиараа такси эрхэлдэг хүмүүс заавал такси компанид татвар төлөх ёстой

4b2d771f813c2cbba2e81a78db131a30982 Өнөөдөр ШӨХТГ-аас такси үйлчилгээний шинэ төлбөр болон журмын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газар болон такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас эхлэн км тутмыг 1000 төгрөг байхаар тохирсон байна. Ингэснээр Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй 16 аж ахуйн нэгжийн 800 гаруй такси эхний км гэж ялгахгүйгээр км тутамд 1000 төгрөгийн тарифтай болох аж. Харин дуудлагын таксины хувьд эхний км 1300-аас эхэлж, дараагийн км тутамд 1000 төгрөгөөр үйлчилнэ.

Мөн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих гэнэ. Хувиараа такси эрхлэгчдийг Замын цагдаагийн газар, нийслэлийн нийтийн тээврийн газрынхантай хамтран хянах бөгөөд цаашдаа ийм төрлийн үйлчилгээг зогсоохын төлөө ажиллах юм байна.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …