Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын  04 ,05-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 579 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд өртжээ. 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Зүүн нарангийн замд амины T.Avensis маркийн автомашины жолооч Ч нь явган зорчигч, ЕБС-ийн сурагч 13 настай, М-г мөргөж гэмтээсэн.
2. БЗД-ийн нутаг Амгалангийн замд амины T.Mark-2 маркийн автомашины жолооч Б нь амины T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э-г гэмтээсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …