Нарантуул захын ажилчид өөрсдөө гал тавьсан байж болзошгүй

961194_708258775855908_1268093753_n_500x500 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч, тус захад үйл ажиллагаа явуулдаг байсан 300 гаруй иргэд хохирол амсч, нэг хүний амь нас үргэдсэн билээ.

Уг хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь “Нарантуул” захад ажилладаг гэнэ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189.2-т зааснаар эрүү үүсгэн шалгаж эхэдсэн байна. Тус зүйлд зааснаар  “энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …