Дугаарын хязгаарлалтын улмаас 160 мянга орчим автомашин зогсолт хийж байна

1399089339 Энэ сарын 24-31-ний өдрийг дуустал автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Эл зохицуулалт нь замын хөдөлгөөний ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулж байгаа тухай ЗЦГ-аас мэдээллэж байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд нийт 380 мянга орчим автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 300-320 мянга орчим нь  нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Одоогийн байдлаар улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалт түр  хэрэгжсэнээр нийслэл хот дахь автомашины тэн хагас нь буюу 160 мянга орчим нь зогсолт хийж байгаа ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …