Агаараар ажилладаг гибрид машин

peugeot-hybrid-air Францын авто машин үйлдвэрлэгч Пигиот (Peugeot) компани агаар болон шатхуунаар ажилладаг “Хайбрид Эйр” нэртэй машиныг зохион бүтээжээ. Энэхүү машин цагт 70 километрээс бага хурдтай үед агаараар, харин их бол гурван цилиндр бүхий энгийн бензин хөдөлгүүрээр ажилладаг байна.

“Хайбрид Эйр” машин нь байгаль орчинд ээлтэй байдлаараа “Приус”-ээс илүү бөгөөд 100 километрт ердөө 2 литр шатхуун зарцуулдаг аж.

Уг машин агаарыг өндар даралтад оруулж хадгалах нөөцлүүртэй бөгөөд цахилгаан хуримтлуулах зайгүй тул эдүүгээ зах зээлд борлуулагдаж буй гибрид машинуудаас илүү хөнгөн жинтэй байна.

Дашрамд хэлэхэд гэр бүлийн эзэмшлийн Пигиот компани 1810 онд байгуулагдсан ч 2012 онд санхүүгийн хямралд өртөж хувьцааны ханш нь 8,8 хувиар унасан юм.

Пигиот агаараар ажилладаг машинаа 2016 оноос худалдаанд гаргах ба борлуултад нь ихээхэн найдлага таьж байна.

5-hybrid-air-the-innovative-compressed-air-vehicles-by-psa-peugeot-citroen Citroen-Hybrid-Air-C3-prototype-placement-626x382 HybridAir_01_610x388

Д.Шинэбаяр

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …