Ахмадын үндэсний чуулган болж байна

Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилготой Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа”  үндэсний чуулган Төрийн ордын Их танхимд болж байна.

Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцож байна. Холбогдох яамд, Ахмадын холбооноос илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, ахмадуудын санал, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллаж байгаа юм. Үндэсний чуулган нь Засгийн газрын ахмад настны талаарх  зорилтууд, Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах цаашид  төрөөс  ахмадын талаар гарах шийдвэр бодитой байхад чухал ач холбогдолтой.

Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны төлөөллүүд оролцож байна.

Манай улсын хувьд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо 280  мянгад хүрээд байгаа. Үүнийг нийт хүн амын сүүлийн 10 жилд 16,1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан  21,9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна.   Энэ нь манай улсад хүн амын “цонх үе” дуусч, насжих үйл явц эхлэх гэж байгааг илтгэж буй юм. Иймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг одооноос оновчтой тодорхойлоод явах шаардлагатай байна. Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байдаг аж.

Б.Анир

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …