“Зөн билгийн тулаан”-ы 16-р улирлын ялагч алдарт Виктория Райдос ирж буй 2017 оны гал тахиа жилийг хэрхэн өнгөрүүлэх талаар дараах зөвлөгөөг өгчээ.
Виктория Райдос:
Юуны өмнө 2017 он бүхэлдээ ололт, уналт ээлжилсэн жил болох бөгөөд та өөртөө таатайгаар өнгөрүүлье гэвэл доорхи зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болно. Таны удмын мэдээллийн санд их хэмжээний энерги цугларсан байдаг, хэрэгтэй үедээ түүнээс эрч хүчээ сэлбэж болно гэдгийг байнга санаарай. Өвөг дээдсээсээ тусламж хүсэн бодол сэтгэлдээ тэднээсээ гуйж өөрийн зүүд, зөн болон орчин тойрондоо болж буй үйл явдалд анхааралтай байх хэрэгтэй. Тэд бидний өдөр тутмын мэдээллийн сүлжээг (захиа бичих, утсаар ярих гэх мэт) ашиглаж чадахгүй тул орчин тойрноо маш сайн ажиглаарай.
Зөвхөн бэрхшээл тулгарсан үедээ бус азтай, сайн сайхан явахдаа тэднийг дурсаж баярлаж талархаж буйгаа хэлээрэй. Таны аз бол тэдний гавъяа юм шүү. Өвөг дээдэс, багш, туслах, найз нөхөд, хамаатан садандаа үгээр, үйлдлээр, бэлгээр талархлаа илэрхийлээрэй. Энэ бол өнгөрсөнд өгөх, ирээдүйдээ оруулж буй таны хувь нэмэр, үүрэг хариуцлага юм.
Нас барсан хүмүүс бидэнд харагдаж уулзахгүй ч гэлээ байнга бидний дэргэд байж амьдралд нөлөөлдөг тул тэднийг дурсах л ёстой. Удмын энэ хэлхээг таслахгүйн тулд өвөг дээдсийнхээ түүхийг сонирхон судалж, ургийн бичиг хөтлөх, хамаатан садантайгаа тэдний талаар ярилцах хэрэгтэй. Танд муу зүйл хийсэн, дургүй хүнээ ч гэсэн сайнаар заавал дурсаарай. Тодорхой сайн өдрүүдэд, төрсөн өдрөөр нь байнга сайнаар дурсаарай. Азтай үедээ баяр цэнгэлд цаг зарцуулах бус харин улам ихийг бүтээхийг эрмэлз.
Шинэ зүйл хийхдээ дотроо олонтаа эргэцүүлэн бодож айдасгүй урагшлах хэрэгтэй. Ажилдаа тусламж хүсэхийн тулд дуртай үнэтэй зүйлийг нь өглөг болгон тавьж лаа асаан бодлоо төвлөрүүлээрэй. Таны хүсэлтийг хүлээж авсан эсэх нь мэдрэгдэх бөгөөд лаа дүрэлзэх, бадамлах зэргээр илэрч болно. Үүний дараа өглөг болгосон зүйлээ хэрэгтэй хүнд нь юм уу, ядууст өгч буян болоорой.
Танд сайн сайхныг хүсэн ерөөе! Виктория Райдос