Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан УОК-ын шуурхай бүлгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, УОК-ийн дэд дарга Т.Бадрал, МУ-ын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, н.Саяна, ОБЕГ-ын УНХ-ийн тусламжийн газрын дарга Я.Гантөмөр нар ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог нарын албаны хүмүүс тосож, өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган суманд ажиллав.
МУ-ын шадар сайдын хувьд өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 154 суманд хүрч, хүмүүнлэгийн болон өвс тэжээлийн тусламж, малын эм бэлдмэл хүргэн ажиллаж байна.Тэрээр Ховд аймагт ажиллахдаа өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган сумдад тус бүрт 40 тн өвсийг үнэ төлбөргүй, 20 тн тэжээлийг тус бүрт нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн МУЗН, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэндийн багцуудыг олголоо. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Булган суманд УАЗ Пургон автомашин, Алтай Үенч сумдад УАЗ Hynter автомашинийг хүлээлгэн өгсөн байна.
Монгол улсын Шадар сайдын хувьд Алтай, Үенч, Булган сумдад ажиллахдаа өвөлжилтийг хохирол багатай туулахад хариуцлагатай байж, шат шатандаа анхаарах, өвөл дуусаж цаг наашилж байгаа ч хаврын хавсрага салхинд хүндрэх эрсдэлтэй тул малчид, ард иргэд, орон нутгийн удирдлагууд, сумын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн гээд дор бүртээ анхаарах талаар үүрэг чиглэл өгч ажиллав. Ийнхүү МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг Алтай, Үенч, Булан сумдад ажиллан улмаар Ховд аймагт хүрэлцэн ирэв. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, цаг үеийн хүнд хэцүү үеийг даван туулахаар хөдөлмөрлөж байгаа малчид ард иргэдийнхээ үгийг сонсож, тусламжийн гараа сунгаж байгаа Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг Ховдчууд Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр УОК-оос Ховд аймагт цас туулах чадвартай трактор олгож, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад олгох хүмүүнлэгийн тусламж, малын эм бэлдмэл, өвс тэжээлийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт хүлээлгэн өгөв. Үүний дараагаар МУ-ын шадар сайдаар ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг аймгийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны их танхимд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаанд МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссийн дарга Д.Галсандондог, ОБЕГ-ын дарга, УОК-ын дэд дарга, бригадын генериал Т.Бадрал нарын албаны хүмүүс оролцов. Аймгийн онцгой комиссын өргөтттгөсөн хуралдааны үеэр Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн баруун гурван суманд ажилласан тухай мэдээллийг хүргээд, нэн ялангуяа өвөлжилт хүндэрсэн сумдад хаваржилт хүндрэх эрсдэлтэй тул байгаль цаг уурын болзошгүй аюулд байнгын бэлтгэлтэй байж, шуурхай ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн Ховд аймагт бог малын мялзан өвчиин гарч даамжирсаар бөхөн гөрөөсөнд хүртэл халдварлсана учир цаашид уг өвчнийг тархахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тэрээр яриандаа “Бог малын мялзан өвчний давтан вакцинжуулалт хийх, вакцинжуулалтын дараа тандалт хийх нь чухал. Ер нь малын гоц халдварт өвчинтэй бид утаагүй дайн зарлах хэрэгтэй байна. Монгол мал эрүүл байх юм бол Монгол хүн эрүүл байна. Тиймээс бид малаа эрүүлжүүлэхийн тулд бүх түвшинд тэмцэх хэрэгтэй. Монгол малыг эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. Бид өнгөрсөн 15 жилд зөвхөн малын гаралтай халдварт өвчний вакцинжуулалтанд 187 тэр бум төгрөг зориулсан байдаг. Одоо бид Монгол малынхаа өвчнийг таслан зогсоох цаг нь болсон ” хэмээн онцолсон юм.
khovd.gov.mn