Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон аж ахуй нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Уг цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас, мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгуулсан байна.

Цэвэрлэгээнд худалдаа үйлчилгээний 6473 аж ахуйн нэгж, нийслэл, дүүргийн харьяа төрийн үйлчилгээний болон захиргааны 489 байгууллага, ерөнхий боловсролын 97 сургууль, 135 цэцэрлэг, 35 их, дээд сургуулийн нийт 28730 хүн оролцож, 2.8 сая метр квадрат талбайгаас 2462 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

 

Цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон байгууллагуудыг 1.6 сая төгрөгөөр торгожээЦэвэрлэгээнд идэвхигүй оролцсон байгууллагуудыг 1.6 сая төгрөгөөр торгожээ