УИХ гишүүн Г.Уянга УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод хүсэлт явуулжээ

 УИХ гишүүн Г.Уянга УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод “Оюу толгойтой” холбоотойгоор гараад байгаа асуудлын талаар хүсэлт явуулжээ. Тэрээр “Оюун толгойн” Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг  төлөөлөлж  байгаа эрхэмүүдийг УИХ ээлжит бус чуулганд урьж “Оюу толгойтой” холбоотой мэдээллийг  нээлтэй авах шаардлагатай байна гэж үзсэн байна.

Ингэхдээ “Оюу толгойн” ТУЗ-ийн гишүүн П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг урьж одоо үүсээд байгаа нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын асуудал, төслийн ирээдүй, үр дүн болон бусад холбоотой  мэдээллийг УИХ-ын гишүүдэд шууд өгүүлэх ажлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө  зохион байгуулахыг хүсье гэсэн хүсэлтийг өчигдөр илгээжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …