Хийн сигнал ашигласан жолоочийн эрхийг хасна

c0dc0b53e208c14b89ab654fc54510d0_x3 Уул уурхайн зориулалтын бүсэд том оврын ачааны автомашинууд тухайн хөдлгөөнд оролцох бүстээ хэрэглэх ёстой байдаг “Хийн сигнал” буюу дууны диспаль өндөртэй дохиог сүүлийн үед Улаанбаатарт хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашин болон автобус ихээр хэрэглэж байгаа  зөрчил илрэх болсон тул Замын цагдаагийн газраас “Хийн дуут дохио” хэмээх 14 хоногийн аяныг өрнүүлж эхэлжээ.

Тус аян өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд аяны хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэдэг 20 гаруй аж ахуй нэгжийн автобуснуудад гэнэтийн шалгалт хийх юм байна. Шалгалтын явцад удаа дараа зөрчил илэрвэл тухайн жолоочийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах аж.

Хийн сигналын иргэдэд үзүүлэх хор хөнөөлийн хувьд:  Бага насны хүүхэд болон нярай хүүхдийн тархи сэтгэхүйд нөлөөлж хүүхэд унаж, татдаг эмгэгтэй болох магадлалтай. Мөн өндөр настай, даралт ихтэй, зүрх муутай болон жирэмсэн эхчүүдийн хувьд цус харвах, зүрх хаагдах зэрэг олон муу нөлөөтэй юм байна.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …