ЗУЛАЙД ТӨРӨГСӨД:
Алдар хүнд, эд баялаг төгс болох агаад эгзэг нь таарвал хаан ч болж мэдэх.
ЧИХНЭЭ:
Үлэмж ухаалаг тэрээр аливаад чин сэтгэлээр ханддаг тул үйл хэрэг нь ямагт өөдрөг явах.
МӨРӨНД:
Үлэмж эрх мэдэлтний нөлөөнд нэр төр, эрх ямбыг хүртэх атугай ч гүйлгээ ухаан сайтай учир түүнээс эвтэйхэн цэрвэж чадах.
ГАРТ:
Гар уран, ухаалаг. Ямарваа үйлэнд ур ухаан элбэг тул нэгэн насаар идэж уух, эдлэж хэрэглэхээр үл дутах.
МЭЭМЭНД:
Нэгэн насаар дутагдах, гачигдахын зовлон үл амсах.
ӨВДӨГ
Бусдын хаяа сахин аж төрөх ба насан туршдаа бусдын эрхшээлд байх.
Бойвонд (ХӨЛД):
Ойр дотныхон нь хэзээд хүндлэх. Эр бөгөөс эхнэрээ дээдлэн хайрлах.Эм болбоос эрдээ үнэнч явах. Харин аж төрөл хүчир болох хэмээжхүй.
budda.mn