Баянзүрх дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга Э.Бат-Амгалан “Зөв амьдрах ухаан” ТББ-т ажиллаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, ИТХ-ын дарга Г.Атармаа болон албаны хүмүүс өнөөдөр тус дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад ажиллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан: “Орох оронгүй, шоронгоос суллагдаад очих газаргүй хүмүүсийг бичиг баримтжуулахаас эхлээд амьдралд хөлөө олоход  тусалж байгаад талархалтай байна. 300 000 гаруй хүн амтай Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн олон бүлтэй нь танайх. Албаа аваад хамгийн түрүүнд танайд ирж байдалтай нь танилцаж, санал солилцон хамтарч ажиллахаар ирлээ” гэв.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын дарга Г.Загдаа: Хэн дарга болох нь ерөөсөө чухал биш. Д.Пүрэвдаваа шиг битгий байгаарай. Ах эгч хоёрт нь ярих юм их бий. Үе үеийн засаг дарга нар манайд ирж байгаагүй. Та нар ирсэнд баяртай байна. Манайхаас хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна гэдгийг хэлж тус төвийн үйл ажиллагааг албаны хүмүүст танилцуулсан юм.

“Зөв амьдрах ухаан” ТББ-т өнөөдрийн байдлаар 24 өрхийн 120 гаруй хүн амьдарч байгаа. Тэдэнд үйлчлэх эмч, халуун усны газар зэргийг Г.Загдаа гуай барьсан. Тэдгээрийн тал нь хүүхдүүд. Хүүхдүүд тус төвийн цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд тун удахгүй цэцэрлэгийнхээ шинэ байранд орохоор зэхэж байгаа ажээ. Шинэ цэцэрлэг 60 хүүхдийн багтаамжтай.

 “Зөв амьдрах ухаан” амьдарч байгаа иргэдийн хувьд сургалтад хамрагдан гэр, тавилга хийх, барилга барих зэргээр хөдөлмөрлөдөг эрхэлдэг.  Хөдөлмөрийн хуулийн дагуу амарч, цалинждаг юм байна. 

Б.Энэрэл

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …