Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

2017 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …