“Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа…
Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд “Нэг том хүүхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр… Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь түүнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж “Бусаддтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгvй юу?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжүүлэн сууулгаж болно” гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хvнийг эрж хайж эхлэв.
Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хүү минь чамд чихээ өгөх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод “Надад ийм их тус бол сон хvнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй…” гэж гуйв. “Чи тэр хүний төлөө юу ч хийж чадагхүй.
Одоохондоо чамд хэлэхгүй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов… Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний 2 чих байсангүй. “Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.