“Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил …
Tag Archives: өгүүллэг
March, 2017
-
4 March
Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм…Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. …
November, 2016
-
1 November
Жинхэнэ хайрын эзэн /өгүүллэг/
Салъя, хоёулаа ер нь л бүтэхгүй юм байна, дахиж битгий залгаарай гэж түүний шийдэмгий хэлсэн үг чихэнд дүнгэнэн холдож ойртох нь тэртээ тэргүй хэцүү байхад улам ч дордуулан зүрхийг нь зүүгээр шивэх мэт өвтгөнө. Юу буруу хийснээ бодоод бодоод олсонгүй, өөртөө байгаа бүх л зүйлээ дуслын чинээ хармын сэтгэлгүйгээр ганцхан түүнд л зүриулж байсансан. Түүнийг би хайраар дутаал уу? үгүй …
April, 2016
-
19 April
Миний үл таних хатагтай ”Дон” Жуана
Би ханхай хоосон өрөөнийн мухарт дороос жиндэх нимгэн гудсан дээр тааз өөд гөлрөн хэвтэхдээ тэр бүсгүйг цагдаагийн газарт мэдэгдэх үү, байх уу? хэмээн бодож байлаа. Гэвч нүдээ анихаар нөгөө бүсгүйн нүцгэн мөр, тонтгор өгзөг нь харагдаж, чихэнд тачаангуй инээд, урин хонгор дуу нь сонсогдоно. Түүнтэй энэ дөрвөн хананы дунд сар гаруй амьдарсан богинохон хугацаа надад жаргалын амтыг мэдрүүлэх мэт дотор …
January, 2016
-
23 January
Сэтгэлийн нүд / Өгүүллэг /
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд …
-
14 January
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй
Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл… Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр …
-
9 January
Заяаны хань (Сургамжит өгүүллэг)
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг …
August, 2015
-
22 August
Нэгэн гайхамшигт дурлалын түүх
Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже хэмээх маш үзэсгэлэнт охинтой аж. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч …
July, 2015
-
16 July
Нулимстай дурсамж /өгүүллэг/
Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. … Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …
-
16 July
Бурхан эмэгтэй хүнийг ганц л алдаатай бүтээжээ
Бурхан эмэгтэй хүнийг урлаж байв. 6 дахь өдрийн орой болж байлаа. Бурхан дээр сахиусан тэнгэр ирээд асуув: “Та яагаад ийм их хугацааг зарцуулж байгаа юм бэ?”. Бурхан үүнд: “Түүнийг яаж хийх ёстойг чи мэдэх үү? Тэр 200-с дээш хөдөлдөг хэсэгтэй мөртлөө гайхалтай уян байх хэрэгтэй. Тэр өөрөө өөрийгөө эдгээж байх ёстой. Хоёрхон гартай мөртлөө хэдэн ч хүүхдийг тэвэрч чадах ёстой …
-
12 July
Тав даваагүй бөх /өгүүллэг/
-Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалгаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт …
April, 2015
-
30 April
Хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл бол хайр /өгүүллэг/
Хаврын нэгэн өдөр Гэрлээ охин нэг л уйтгартай сандал сууж байхад хажууд нь нэгэн хөвгүүн ирж суугаад Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Гэрлээгээс инээмсэглэн асуухад. Хариуд нь охин их л уйтгартай нүдээр зүгээр л гэж хариулав. Тэгтэл Тамираа: – Ингэж уйтгарлаад юу хийх вэ? Хоёулаа танилцая намайг Тамираа гэдэг харин чамайг хэн гэдэг вэ? гэхэд. Намайг Гэрлээ …
-
29 April
“Би” хэмээх үнэн /өгүүллэг/
Нэг үдэш аянчин эр эзгүй хоосон байшинд буудаллажээ. Гэнэт шөнө дунд чөтгөр хүрч ирэв. Тэрбээр үхсэн хүний хүүр авчраад шалан дээр чулууджээ. Удалгүй бас нэг чөтгөр ирж: “Энэ бол миний олсон хүүр” хэмээжээ. Хоёр чөтгөр хоорондоо маргалдаж хэлэв. Тэгснээ эхний чөтгөр нөгөөдөө: “Ингэвээс бидний хэн нь ч юм олж үл долооно. Ерөөсөө гэрч авчирч, хэний олсон хүүр болохыг хэлүүлье” гэв. …
February, 2015
-
13 February
Гайхалтай хайрын түүх
Ноён Мендельсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Мендельсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой юм байжээ. Мендельсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Мендельсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг …
-
13 February
Чимээгүй хайр
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж “Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?” гэж асууна. Харин залуу үг дуу цөөтэй …