Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээр амарч байгаа тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан.

Тиймээс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

 

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …