МАН өр нэмэхгүй гэсэн амлалтаасаа ухарч байна гэв

ОУВС-гийн нэрийг өмнөө барьж өр нэмэхгүй гэсэн амлалтаасаа МАН ухарч байна хэмээн үзэж, МАХН-ын бага хурлаас мэдэгдэл гаргав.
МАН нь сонгуулиар амалсан амлалтаасаа ухарч татвар нэмж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр зээл, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өмнөх Засгийн тавьсан өр, Хөгжлийн бондын мөнгийг МАН болон АН-ын улс төр дэх нөлөө бүхий албан тушаалтнууд хувааж авсан. Ард түмэн үүнээс огт хүртээгүй. Улсын өр гэгдэх их хэмжээний зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, зарим нь сайдын алба хашиж байна. Тэдгээр албан тушаалтнууд нийгэмд чухам юу болж буйг мэдсээр байж, ард түмнийг хууран мэхэлсээр байвал УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардана.
УИХ, Засгийн газрыг улсынхаа эдийн засагт бодит үнэлэлт өгч, цалин тэтгэврийг цаг алдалгүй нэмэх замаар хямралаас гарах арга замыг хайж олох ёстой гэж МАХН-ынхан үзэж байгаа аж.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …