Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд ажлаасаа халагдсан багш байжээ

Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хичээлээ тараад харж явсан 10 настай Т-г хулгайлахыг завдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Хэргийн дагуу цагдаагийн газраас шалгалт явуулж, хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг олж илрүүлсэн байна.

Энэ хэргийг 35 настай У гэгч үйлдсэн болохыг тогтоож, түүнээс байцаалт авч байна. У нь багш мэргэжилтэй бөгөөд түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргаж ажлаасаа халагдсан нэгэн аж. Түүнээс мэдүүлэг авах үед сэтгэцийн өөрчлөлтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан тухай эх сурвалж мэдээллээ.

Харин хүүг ямар шалтгааны улмаас хулгайлахыг завдсан тухай одоогоор тодруулахаар ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …