Амиа алдсан жолооч нарын цогцсыг Улаанбаатарт авчирчээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар өнгөрсөн бямба гаригт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, “Эрдэнэс таван толгойн”-н тээвэрлэлтийг хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “ЭрдэнэсТТ”-оос 90 км-т байрлах цайны газарт хооллоод, архи уугаад цааш хөдөлсөн гэдэг. Ингээд Цагаан хад орчимд гурвынх нь бие огцом муудаж нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэн.

Тэгвэл хоёр залуугийн цогцсыг өчигдөр Нийслэлд авчирчээ. Харин хоёр нь Өмнөговийн эмнэлэгт сэхээнд байгаа ба биеийн байдал нь хүнд байна. Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавиад байгаа бөгөөд техникийн спиртэд  хордсон байж магадгүй гэх мэдээлэл байна.

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …