”Рамада” зочид буудалд гал унтраах тактикийн сургалт болж байна

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада зочид буудал, “Макс Молл  худалдааны төв дээр өнөөдөр /2017.03.15/ гал унтраах тактикийн сургалт зохион байгуулагдаж байна.

Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18-р ангийн 1-р тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын хамтарсан өргөн хэмжээний сургалт юм.

Үзүүлэх сургалтын үеэр тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад гал түймрийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах, Аврах гарц хаалгаар хэрхэн гарах, анхны тусламж хэрхэн үзүүлэх, галын хор ашиглан гал унтраах зэрэг практикийн дадлага олгох сургалт явагдсан байна.

Олон улсын сүлжээ зочид буудал болох Рамада зочид буудал нь жил бүр ийм тактикийн сургуулилтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг бөгөөд ажилтнууддаа Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллахыг сургаж дадлагажуулан олон улсын стандартыг ханган ажилладаг юм байна.

ОБЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …