Дэлхийн хэмжээнд гоо сайхны пластик мэс засалаар хүмүүс мөнгөтэй байвал яаж л бол яаж дүр төрхөө өөрчлөх боломжтой болжээ.
Зарим нь эцэг эхээсээ төрөөгүй мэт хөөрхөн болж байхад зарим нь амьтантай адилхан болж байна шүү.
Барыг шүтсэн Америк залуу David Avner гэх өөрийгөө бартай адилхан болгох гэж өндөр үнэтэй пластик мэс засалд 200,000 доллар зарцуулжээ.
Тэрээр мэс заслаар бүх шүдээ авахуулан оронд нь араа соёо суулгуулж, нүүрэн дээрээ барын эрээн шивээс хийлгүүлжээ.
Мөн дээд уруулаа ч амьтных шиг болгон янзлуулж чихээ мэс заслын аргаар соотойлгож силикон шахуулжээ. Нүүрний бусад хэсэгтээ ч мөн силикон шахуулж овгор товгор болгосон байна.
Ингэж байж нэг юм өөрийгөө бартай адилхан болгожээ.
Ugluu.mn