Хоолны дэглэм алдагдсанаас ходоодны булчин сулардаг

 

Өтгөн хаталтын шалтгаан нь хооллолтой холбоотой. Орчин үед хоол, хүнсийг чанарын хувьд сайн боловсруулж байгаа ч гэдэсний ажиллагааг сайжруулж ходоодыг сулладаг ислэг бодис багассанаас өтгөн хатдаг. Түүнээс гадна цагаан гурилаар хийсэн талх , гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх ,  дасгал хөдөлгөөн багатай  байхад өтгөн хатах нэгэн шалтгаан болдог. Хоол ундны илчлэг нь биш харин хэмжээ нь ходоод сулрахад нөлөөлнө. Ялангуяа хоол хүнсэнд тодорхой хэмжээтэй агуулагддаг, бие махбодид боловсрогддог ислэг бодис болон шингэн хэр хэмжээтэй байхаас ихээхэн хамааралтай. Эдгээр нь их байх тусмаа сайн. Өтгөн хатах хандлагатай бол  өдөрт 8-10 шилэн аяга буцалсан ус уух хэрэгтэй. Харин туулгыг зөвхөн аргагүй байдалд ууж болно. Хэтрүүлж хэрэглэвэл гэдэсний ажиллагааг хямрааж бие махбодь кальци хэмээх бичил элементээ алдаж дахин өтгөн хатахад хүргэнэ.

Ялгадас хүний биед удаан байх нь идээлүүлэгч нян үржих нөхцөл бүрэлдүүлж, хий их хуримтлагдсанаас  хэвлий дүүрч, зүрх уушигны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Энэ үед зүрхээр хатгах, амьсгаадах шинж илэрнэ. Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг бодис цусанд шимэгдэж биеийг архаг хордлогод оруулдаг. Мөн өтгөнийг гаргахад хэт их дүлснээс ивэрхий  үүсэх, тархи, зүрхний цусан хангамжид муугаар нөлөөлөх талтай юм.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …