Засгийн газрын 11-р байранд гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа

Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.   

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …