Компаниудын мэдээллийг төрийн байгууллагууд харилцан солилцдог болно

cooperation Тендер шалгаруулалттай холбоотой нотлох баримтууд ба түүнээс хамааралтай гардаг зөрчлүүдийг шийдвэрлэх тал дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж эхлэлээ. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцогчдын тухай мэдээллийн эх сурвалж болдог 14 байгууллага байдаг. Татвар, нийгмийн даатгалын талаарх тодорхойлолт, тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа, зээлжих чадварын тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн эзэмшил, мэргэжлийн гэрчилгээ, дипломыг тодруулах зэрэг  мөн боловсон хүчний мэдээлэл, компаниудын ажил гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэх тухай мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны мэдээлэл зэргийг эдгээр байгууллагуудаас авч тендерийн материал бүрддэг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцогчоос шаарддаг эдгээр баримт нотолгоог сүлжээгээр шууд татан авч үздэг байх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар тус байгууллагуудтай харилцан зөвшилцөж хамтран ажиллахаар төлөвлөж байна. Уг зөвшилцөл амжилттай болсноор аж ахуйн нэгжүүд шаардлагад нийцсэн тухайгаа мэргэжлийн байгууллагад нотлох гэж олон талаас баримт бүрдүүлэн цаг хугацаа алдах шаардлагагүй болох юм. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газараас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …