Монгол улсыг TEIN сүлжээнд холбох асуудлыг дэмжжээ

 БШУЯ -ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц болон Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад Интернетийн үйлчилгээ үзүүлэгч “Эрдэмнэт” сүлжээний төвийн захирал профессор А.Эрдэнэбаатар нар наймдугаар сарын 19-23 -д Солонгосын Теджон хотод болсон Ази, номхон далайн орнуудын 36 дахь удаагийн сүлжээний технологийн хурал/APAN-36/-д оролцоод ирсэн.  Уг хуралд А.Эрдэнэбаатар “Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын “Эрдэмнэт” сүлжээний өнөөгийн байдал, сүлжээг TEIN сүлжээнд холбох асуудал” сэдвээр илтгэл тавьсан байна.

computer_network

Хурлын үеэр Монгол улсыг TEIN сүлжээнд холбох асуудлыг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гарчээ. TEIN сүлжээнд холбогдсоноор ердийн хэрэглээний интернетээс өндөр хурдны шууд холболттой болох бөгөөд TEIN4 төслийн дагуу холболтын зардлын 80 хувийг Европын холбооноос санхүүжүүлэх юм. Монгол улс олон улсын сүлжээнд холбогдсоноор “Эрдэмнэт” сүлжээний гишүүн боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид цахим сургалт, үүлэн тооцоолол, гамшгийн мониторинг, зайн оношлогоо, эмчилгээ зэрэг тооцооллын өндөр хурд шаарддаг олон салбарт дэлхийн хэмжээнд хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм.

TEIN сүлжээ нь Солонгос, Япон, Австрали, Хятад, Сингапур, Малайз зэрэг Ази, номхон далайн 19 орны боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төрөлжсөн сүлжээнүүдийг нэгтгэсэн олон улсын сүлжээ юм. Мөн Ази, номхон далайн орнуудыг хамраад зогсохгүй хойд Америкийн Internet2, Европын GEANT, төв Азийн CAREN, өмнөд Америкийн CLARA зэрэг бүс нутгуудын ижил зорилготой сүлжээнүүдтэй шууд холбогддог юм. Одоогоор эдгээр сүлжээнд дэлхийн 120 гаруй орон хамрагдаад байгаа бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …