Сүхбаатар аймгийн төвд “Сүхбаатарчуудын сонголтыгбаталгаажуул” уриатай жагсаал болж байна. Энэ талаараймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяраас тодрууллаа.
–Сүхбаатарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэлөгөхгүй юу?
-Гол шалтгаан нь Аймгийн ИТХ-д сонгогдсон П.Мөнхжаргалынбүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа явдал юм. Сүхбаатараймгийн иргэдийн олонхийн саналаар сонгогдсонП.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах шаардлагыг бидгурав хоногийн өмнө аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүхэд хүргүүлсэн.Мөн орон нутагт бий болоод байгаа хүч түрсэн хууль бус бодлогоозогсоохыг аймгийн МАН-ын дарга З.Энхтөрд хүргүүлсэн. Өнөөдрийгхүртэл хариу ирүүлсэнгүй.
–Та бүхэн М.Энхболд даргын шийдвэрийг 10 хоног хүлээнэгэсэн байсан. Цаашид яах вэ?
-МАН-ын дарга М.Энхболдод хандан Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг уриалсан бидний тайван жагсаал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Бидний эв эеийн илэрхийлэл болсон энэ жагсаалын дүнд МАНСүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулах учиртай. Баталгаажуулахгүй гэвээс Баруун-Урт хотод өнөөдөр болжбуй энэ жагсаал 10 дахин хүчирхэгжиж, Улаанбаатар хотын төв талбайд илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлэхболно.
–Жагсаалыг нэлээд өндөр зохион байгуулалттай хийж байгаа харагдлаа?
-Сүхбаатарчууд Монгол Улсын хөгжилд хурд нэмж, хувьсал хийсэн сүүлийн найман жилийн хугацааны амжилт ялалтаараа бидний эв эе юунд хүргэж чаддагийг хамтдаа харсан. Өнөөдрийн бидний тайван жагсаал Монгол Улсад жишиг тогтоосон улс төрийн соёл, хэм хэмжээг өндөр төвшинд баримталсан бидний үзэл санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн арга хэмжээ болж байгаа. Олон хүний ажил амьдрал, амжилт уналт, эрх ашиг, эв эе бидний үйлдлээс шууд хамаардаг тул Ардчилсан нам Сүхбаатар аймагт сүүлийн хагас жил өрнөж байгаа хууль бус үйл явдлыг зогсоохын тулд хариуцлагатай улс төрийн хүчний хувиар тайван жагсаалд манлайлан оролцож байна.
Зууны мэдээ