Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2017 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Өглөөгүүр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 6-8 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …