Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно .Монголыг улам хямраана
-Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй
– Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй
-“Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно
-Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй
-Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
-Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг ч болиулах нь зүйтэй
-Сайд тушаал захирамж гаргах эрхгүй
– “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй.
-Өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой.
– Төрийн бүх шатанд төрийн албан тушаалтан ганцаарчилж тушаал, захирамж, шийдвэр гаргадгийг хуулиар хязгаарлая
-Хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай, мэргэжлийн төрийн албагүйгээр Монгол Улсын урагшлах хөгжлийг төсөөлөх аргагүй юм
Г.Нараа