Алдаатай автобусны картыг үнэгүй солиулах боломжтой

Ухаалаг Улаанбаатар төсөл нэртэй U Money карт Улаанбаатарын гэдэг үгийн  А үсгийг гээж Улаанбатарын гэж бичсэн алдаатай  хэвлэсэн картын талаар залруулга гаргажээ.

Нийтийн тээврийн төлбөрийн хэрэгсэл болох цахим карт нь олон төрлийн зураг дизайнтайгаар гарч зорчигчдын гарт хүрдэг билээ. 2017.03.31-нд дараах загвар бүхий картын дунд алдаатай зурагтай хэвлэгдэж ирсэн буцаах гэж байсан картууд тус компанийн ажилтны буруугаас гэрээт цэгүүдэд хүргэгдэж иргэдийн гарт очсон байна.

Иймээс алдаатай зурагтай картыг иргэдэд худалдаалсанд Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн зүгээс нийтийн тээврээр зорчигч та бүхнээс албан ёсоор уучлалт хүсье. Тус карт нь ашиглалтын хувьд ямар нэгэн асуудалгүй хэвийн ажиллана.

Алдаатай зурагтай картыг худалдан авсан иргэд 2017.04.20-ноос тодорхой хугацаанд тус компанийн хэрэглэгчийн төвд ирж картаа үнэгүй солиулан авах боломжтой.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …