Д.Мөнхөө: Иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал

Цагдаагийн ерөнхий газраас  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчийн санал бодлыг сонслоо.

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, учир шалтгааныг олохоор эрдэмтэн судлаачид, практикт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн туршлага, бодит зүйл дээр дүгнэлт хийж, гарах арга замыг эрэлхийлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна.

Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл маань харьцангуй орхигдоод байна. Өнөөдрийн онол, практикийн хурал гэмт хэрэг гарч байгаа үзэгдлүүд, учир шалтгаан руу нэг алхам ойртоход хэрэг болох байх. Гэмт хэрэгтэй тэмцэх бол дан цагдаагийн байгууллагын ажил бус, нарийн яривал зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой. Энэ хандлагыг бий болгохын тулд төрийн бүх шатны байгууллага, цагдаа, цэргийн, иргэний байгууллагууд нэгэн зүгт харж ажиллах ёстой юм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …