Богд ар хорооллын иргэд улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан байна

Богд ар хорооллын 21а байрны өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэсэн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс , Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБГ, ОБЕГ-аврах 105 дугаар ангийнхан газар дээр ажиллалаа.


Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид 13.00 цагийн үед ажиллахаар очсон боловч тус объeктод ажиллаж байсан иргэд хяналт шалгалт хийлгэхээс татгалзаж, улсын байцаагчийн биед халдахаар оролдлого хийсэн байна. Улсын байцаагч бүрэн эрхийнхээ дагуу шалгалт хийхээр цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нарын хамт орох гэсэн боловч гадна хаалгаа онгойлгохгүй дотроо буулгалтын ажлаа үргэлжлүүлсээр байв. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБГ-тай хамтран хүчээр нэвтэрч орохоор шийдвэрлэж, ОБЕГ-ын аврах 105 дугаар ангийг дуудаж хаалгыг онгойлгож орлоо.

 

Шалгалтын явцад 1 давхарын цутгамал төмөр бетон хучилтыг хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байлаа. Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өглөө. Тус газар ажилласан мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын улсын байцаагчид барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг хангахыг шаардаж, албан шаардлага өглөө. Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …