Залуу эмэгтэйчүүд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвээр чуулна

“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ маргааш буюу 4 сарын 8‐нд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.

           Форумаар залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж ирсэн “хүн амаа өсгөх бодлого” нь залуу эмэгтэйчүүд төдийгүй залуу гэр  бүл,  цаашилбал  Монгол Улсын нийт хүн амын амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хүний эрх, жендэрийн тэгш эрх, нийгмийн шударга ёс, ардчиллын зарчимд суурилан задлан шинжлэх ба тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийг хэлэлцэн, дүн шинжилгээ хийж, бодлого гаргагчдад санал, зөвлөмж бүхий байр суурийн баримт бичиг хүргүүлэхийг зорьж байна.

           Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг, гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах зорилготой.

            2010  оноос  эхлэн  Эмэгтэйчүүдийн  эрхийн  олон  улсын  өдөр  буюу Мартын 8‐ныг  тохиолдуулан өөрсдийн  ирээдүй ямар байх  нь  өнөөдөр  хэр  идэвхтэй,  санаачилгатай,  оролцоотой  байхаас  нь шууд  хамаарна  гэдэг  итгэл  үнэмшилтэй залуу эмэгтэйчүүдийн  санаачилгын  хүрээнд, МОНФЕМНЕТ  Үндэсний  Сүлжээнээс  “Залуу  эмэгтэйчүүдийн  дуу  хоолой форум”‐ыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Улаанбаатар 14201, ш/х ‐418, Монгол Улс

Вэбсайт: www.monfemnet.org

и‐мэйл хаяг: info@monfemnet.org , ywvforum@gmail.com , monfemnetzz@gmail.com

Утас/ факс: 70110355, 8800‐5542, 9918‐2121

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …