Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйчүүд маргааш дахин жагсахаар болжээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйчүүд маргааш буюу энэ сарын 12-нд дахин жагсахаар болжээ. Тэд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулсан бөгөөд эсэргүүцлийн жагсаалаа 12-ны өдрийн 15.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөсөн байна. Мөн тайван жагсаал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшөөрөл авахаар Хотын дарга С.Батболдод ханджээ. “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ынхан энэ удаад “Оффшорчид, улстөрийн авлигын эсрэг ээж нарын дуу хоолой” нэрийн дор тайван цуглаан хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгахын сацуу энэхүү тайван цуглаанд оролцох хүмүүс үндэснийхээ хувцастай ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн юм.

 

 

 


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …