Швейцарийн банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч иржээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед гишүүд лобби бүлэг байгуулах замаар цаашид хуулийн хэрэгжилтэд анхааран ажиллах аж.
Ингэхдээ “Оффшорын асуудал бол улс төрийн намуудын нэг нэгнээ намнах хэрэгсэл байж болохгүй. Хэрвээ ингэж тэмцвэл үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй.  Энэ бол зөвхөн улстөрчидтэй холбоотой зүйл биш. Эдийн засгийн эрүүл бүс бий болгоход оршдог. Гадны нэр хүндтэй эдийн засагчдын хэлж байгаагаар оффшор бүс дотор 21-32 их наяд доллар,  5-10 тэрбум долларын үл хөдлөх хөрөнгө байна гэсэн тооцоо байна. Энэ мөнгөнөөс зөвхөн татварыг нь авах юм бол хөгжиж буй орнууд гадаад худалдааны өрөө бүрэн барагдуулах боломжтой гэдгийг онцолж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ХОМ өгч байгаа төрийн албан хаагчдын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр данс нээх боломжгүй болохоор УИХ-ын чуулганд оруулж байна. Хэрвээ ямар нэгэн данстай бол түүнийгээ гурван сарын дотор хаах буюу эргүүлэн татах арга хэмжээг авахуулахаар заасан. АТГ боломжгүй гэсэн хариу ирүүлээгүй” хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа.
Байгалийнхаа баялгийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч  хариуцлага хүлээлгэхгүй байна. Тэд авлигад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй. ОУВС манай Засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналт талаар огт дурдаагүй байна. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна. Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн нэгэн томоохон банкинд  10 сая доллар нуусан асуудал гарч ирсэн. Үүнийг гадны байгууллагатай хамтраад шалгана” хэмээн мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …