Гар утас булааж зугтсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас 1941 удаа холбогдсоноос гэмт хэргийн 75, зөрчлийн 1264, согтуугийн 366, зам тээврийн ослын 236 мэдээллийг шалгасан байна.

Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлээс 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 117-р сургуулийн орчимд иргэн М-ийг гар утсаараа яриад явж байх үед тус дүүрэгт оршин суух хаягтай О, Х нар согтуурсан үедээ гар утсыг нь бүлэглэн булааж зугтаасан хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …