Э.Наранцэцэг: Ид ажлын үеэр шуурхай үйлчилсэн шүүхэд баярлалаа

Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Э.Наранцэцэг шүүхийн үйлчилгээнд баярласан сэтгэгдлээ ирүүллээ.

  Тэрбээр “Хэд хоногийн өмнө манай суманд Бор-Өндөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хүмүүс ирж иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах тухай сонсоод очсон. Зорьж ирсэн хэрэг маань ч бүтэж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тусламжтайгаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлээ бүрдүүлж өгсөн. 1989 онд Баянмөнх сумын захиргааны байр шатаж хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт материалууд устсан учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй өдийг хүрсэн юм. Үнэнийг хэлэхэд, сургалт ч яамай, тэтгэврийнхээ талаар л асууя гэж ирсэн юм. Гэтэл иргэдэд хэрэгтэй маш их мэдээлэл сонслоо.

Хэрэг хийсэн хүн л шүүхээр үйлчлүүлж хэрэг маргаанаа шийдвэрлүүлдэг гэсэн ойлголттой байлаа. Харин тэр өдрийн сургалтаар олон зүйл мэдэж авлаа, шүүхийн шинэтгэлийн үр дүнг ч мэдэрлээ.

Мал төллөөд малчид бидний ид ажлын үед хэргийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч М.Энхмандах, шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад баярласанаа илэрхийлмээр байна” гэжээ.

 ШЕЗ

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …