Цамбагаравын автобусны буудлын хойд тал томоохон хэмжээний гал гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын хойд талд орших “Титэм” төвийн ард гал гарчээ.
“Гал гарч байна” гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр үдээс хойш 16:08 минутад ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 26, 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 30×15 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсан байна.
Галыг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажилласан бөгөөд гал түймрийн улмаас түлэгдсэн бэртсэн хүн байхгүй гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …