Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дараахи зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
Гар хөл амны өвчин нь:Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин юм.