Ургамлын тоосны харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Дулааны улиралд хүмүүсийг зовоодог өвчний нэг бол харшил. Хүмүүсийн харшил хамгийн их хөдөлдөг оргил үе нь долдугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх хугацаа  юм. Долдугаар сарын дундаас шарилж луулины тоосоо гөвөх үе эхэлдэг.

Шарилж луулины тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхлагдсан газар ургадаг болохоор “хөл газрын ургамал” гэж нэрлэдэг.  Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж, харшил үүсгэдэг байна.

Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс ургамлын тоосжилтын хуанли, илрэх шинж тэмдгүүд, харшилтай болчихвол ямар арга хэмжээ авах вэ, хүүхэд юунаас их харшил авдаг талаарх зөвлөмжийг бэлтгэжээ.

Санал болгох мэдээ

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал …