Таван аймагт УАЗ-Пургон хүлээлгэн өглөө

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм.

Явуулын техникийн хяналтын үзлэгээр автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормозны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг юм.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг орон нутгийн автотээврийн төвүүдэд УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө. Ингэснээр сайжруулсан техник хэрэгслээр автотээврийн үйлчилгээг иргэдэд  түргэн шуурхай хүргэх зорилготой юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …