Лед гэрэлтэй замын тэмдэг суурилуулжээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхгийг суурилууллаа. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С – +70оС температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.

Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурилууллаа гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа …