“Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

Хан-уул дүүргийн 13-р хорооны тавдугаар хэсэгт байрладаг “Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо.

Тухайлбал:Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллалаа.

НМХГ

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …