Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй албан хаагч ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өдрийн 12.24 цагт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байна.

Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байна.  Ойрын өдрүүдэд буюу 26 -ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …