Байлдагчийн хөлийг хөлдөөсөн дэд ахлагчийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар анги буюу Зүүнбаянгийн цэргийн ангийн дэд ахлагч Э нь байлдагч Баярцогт, Н, С, Б нарыг хөл нүцгэн гүйлгэж хөлийг нь хөлдөөсөн хэрэг үйлдсэн билээ. Энэ хэргийн улмаас байлдагч Ж.Баярцогт хөлийн 9 хуруугаа тайруулж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байгаа юм. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн дэд ахлагч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Шалгалтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2017.01.24-25-нд шилжих шөнө 04:00-05:00 цагийн хооронд үйлдэгдэж, байлдагчдын биед ноцтой хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

Тиймээс уг хэргийг өдгөө шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …