Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын эхний сэдвийг хэлэлцлээ

Төрийн ордонд өнөөдөр  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буйанхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ.

Эхний сэдвийн хүрээнд:

– Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох;

– Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

– Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэг 11.30 цагт өндөрлөв.

Одоо энэхүү сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …