Google Earth хамгийн том шинэчлэлтээ танилцууллаа

 

Та бидний танил Google Earth буюу хийсвэр бөмбөрцөг маань “Voyager’ нэрийн дор асар их шинэчлэлт хийн нээлээ.

Өөрийн сонссон дуулсан газар нутгаа сонирхон судалж үзэх гэж цагаа үрэн, хаа нэгтээ санамсаргүй сонгосон газраасаа эрдэнийн чулуу олчих найдлага тавин суудаг цаг ард хоцорчээ. Шинэ бүтээгдэхүүн болох “Аялагч” нь танд дэлхий даяарх зохион байгуулагдаж байгаа зуу зуун аяллуудаас санал болгох болно.

Аялал бүр өөр өөрийн сэдэвт төвлөрөх юм. Жишээ нь “Дэлхий даяарх музей” таныг Мадридын алдарт Reina Sofia музейгээс Нью-Йорк хотын Метрополитан Арт музей хүртэл дэлхийн өнцөг булан бүрийн 28 музейн “street view” буюу гудман аялалд хөтлөх болно. Хэрэв та байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц бүхий төрхөд дурладаг нэгэн бол “Earth view” танд дэлхийн хамгийн нууцлаг хийгээд гайхалтай үзэсгэлэнт газруудыг харуулах ажээ. Зарим аяллуудад 360 хэмийн видео агуулга, youtube бичлэгүүд гэх мэт олон олон нэмэлтүүдийг ч мөн нэмж оруулж өгчээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …