Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна.
2017 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.