Улиастай Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг барихаар шийдвэрлэв

БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хун Жүн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймаг, Цонж аймаг хоорондын цаашдын найрамдалт харилцааг өргөжүүлэх чиглэлээр 5-р сарын 8-9 ний хооронд Ховд аймагт  ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн ажлын хэсэгт Цонж Хуй Үндэстний өөртөө засах аймгийн Тамгын газрын орлогч дарга Ма Янь Бин, Цонж аймгийн Чита сумын Засаг дарга, Намын орлогч дарга Жан ЖиэнБин, нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг  5 дугаар сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Булган боомтоос хүлээн авч, улмаар Булган суманд ажиллав. Энэ үеэр хоёр аймгийн удирдлагууд Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто зам барих анхны чиглэл, маршруттай газар дээр нь очиж танилцсан байна.

Монгол улсын эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед гадны хөрөнгө оруулалтыг татах асуудал чухлаар тавигдаж байна. Тэгвэл алс баруун хязгаар Ховд аймаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг барихаар шийдвэрлэжээ. Энэ асуудлаар БНХАУ ын ШУӨЗО-ны Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хун Жүн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт  ажилласан байна.

Тэднийг  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, тодорхой үр дүнд хүрсэний үндсэн дээр 2 тал санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.

 

Эх сурвалж:khovdnews.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …